Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Киргизстанаас хүүд минь иргэншил өгнө гэж би сонсоогүй

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Киргизстанаас хүүд минь иргэншил өгнө гэж би сонсоогүй

Киргизстанаас МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьж,  тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон гэх мэдээлэл зарим хэвлэлд гараад байна. 

Тодруулбал, тус мэдээлэлд, "сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан ч  Э.Цэндбаатар уг саналд одоогоор хариу өгөөгүй" гэж буй юм. 

Тэгвэл бид энэ талаар Э.Цэндбаатарын ээж Г.Болормаагаас тодруулахад "Би ийм мэдээлэл сонсоогүй. Анх удаа л сонсож байна. Хүмүүс янз бүрээр л бичдэг шүү дээ. Худлаа байх өө" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө