Ч.Өнөрбаяр: МАН-ын дарангуйллын хэрэгсэл ЦАГДАА боллоо /ВИДЕО/

Ч.Өнөрбаяр: МАН-ын дарангуйллын хэрэгсэл ЦАГДАА боллоо /ВИДЕО/

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.10.07/ мэдээлэл хийсэн.  Тодруулбал, сүүлийн өдрүүдэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхээ эдэлсэн н.Монголхүү, Э.Одбаяр тэргүүтэй иргэнийг баривчилж цагдан хорьсон.

Үндсэн хуулиар иргэнд олгогдсон эрхийг эрх баригчид ноцтойгоор зөрчиж айлгаж, дарамталж шоронд хорьж буйг АН-аас эсэргүүцэж уг үйл ажиллагаатай цаашид тэмцэнэ гэж мэдэгдсэн. Мөн энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “МАН-ын дарангуйллын хэрэгсэл ЦАГДАА боллоо” гэж дараах байр суурийг илэрхийлсэн юм.