УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

УИХ-ын Сонгинохайрхан, Хэнтийн тойрогт дахь нөхөн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор, есдүгээр сарын 18-ны өдрөөс сурталчилгаат хугацааг эхлүүлсэн. Ийн аравдугаар сарын 8-ны өдрийн 00.00 цагт дуусах зохицуулалттай. Энэ нь санал хураах өдрөөс 24 цагийн өмнө таарч буй.

Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28-р тойрог, Хэнтий аймаг буюу 18-р тойрогт ийн нөхөн сонгууль явагдаж, парламентын гишүүдийн тоо гүйцэх юм.