Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаярыг томилжээ

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаярыг томилжээ

Энэ сарын 02-ны өдөр Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулжээ. Хуралд Сүхбаатар аймгийн уугуул хүмүүс оролцсон байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, УИХ-ын гишүүн асан Ч.Улаан, Р.Буд, Т.Ганди болон тус аймгаас төрөн гарсан төр нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, Сүхбаатар аймгийн ТББ-уудын төлөөлөлүүд, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн уугуул иргэд, зочид төлөөлөгчид оролцжээ.

Уг хурлаар Нутгийн зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаярыг батламжилж, нутгийн зөвлөлийн шинэ бүтцийг танилцуулан тэргүүн дэд дарга, дэд дарга нар, удирдах зөвлөлийн гишүүд, мөн 13 сумын тэргүүлэгчийг хурлаар хэлэлцэж баталсан аж. У.Отгонбаярын хувьд өмнө Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж байсан юм. Нутгийн зөвлөлийн Тэргүүн дэд даргаар Замбуулин ХХК-ийн Ерөнхий захирал Г.Чинтөмөр, дэд даргаар

  • М.Отгонбаяр (Эрүүл мэндийн салбар хариуцсан)
  • О.Алтангоо (Боловсролын салбар хариуцсан)
  • Г.Цоггэрэл (Соёл, урлагын салбар хариуцсан)
  • Ж.Мөнх-Эрдэнэ (Оюутны асуудал хариуцсан)
  • Б.Нарантунгалаг (Нутгийн өв соёл, уламжлал хариуцсан)
  • С.Төмөрхүү (Орон нутгийн хөгжил хариуцсан)
  • Ч.Оюунгэрэл (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан)
  • Ц.Магалжав (Биеийн тамир, спорт хариуцсан)
  • Д.Батмөнх (Бизнес, хөрөнгө оруулалт хариуцсан)
  • С.Боргил (Залуучуудын асуудал хариуцсан)
  • Б.Отгончимэг (Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан)
  • Ж.Ариунжаргал (Байгаль, экологи хариуцсан)
  • Д.Энхбаатар (Хил орчмын аялал жуулчлал хариуцсан) нарыг мөн томилжээ. Мөн хөдөлмөр, зүтгэлээрээ манлайлсан иргэдийг шагнасан байна.