Л.Халтар: Хятадын талд очихоор жолооч нарын шинжилгээ эерэг гардаг

Л.Халтар: Хятадын талд очихоор жолооч нарын шинжилгээ эерэг гардаг

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний тээврийн татан авалтыг БНХАУ-ын тал коронавирусийн улмаас зарим тохиолдолд зогсоодог болоод буй.

Иймд өнөөдөр /2021.10.08/-ийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм Гашуунсухайт болон Цагаан хад боомтод идэвхжсэн. Хятадын тал үүн дээр бас анхаарч байгаа. Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулж ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан” гэж мэдэгдсэн юм.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө