13 хоногийн өмнө сураггүй болсон иргэнийг олоогүй байна

13 хоногийн өмнө сураггүй болсон иргэнийг олоогүй байна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багийн иргэн Н есдүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ. Харин өчигдөр/2021.10.07/ “эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах” тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газарт гаргажээ.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн өчигдөр 17:28 цагаас иргэн Н, 27 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг тус сумын Тамир багийн Төв цэвэрлэх байгууламжаас Булган сумын Баянбулаг багийн Сангийн толгойн гүүр гэх газар хүртэл 12 км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 18:57 цагт эрлийг зогсоосон байна.