М.Энхболд: 60 тэрбумын гэгдэх асуудал бол ор үндэслэлгүй

М.Энхболд: 60 тэрбумын гэгдэх асуудал бол ор үндэслэлгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.

Уг үйл ажиллагаанд МАН-ын дарга, УИХ-ын дарга асан М.Энхболд оролцож “Би Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа 2004 онд мод тарьж, хоёр жилийн турш арчилж ургуулж чадвал нийслэлийн төсвөөс урамшуулж хөрөнгө гаргаж өгдөг журам тогтоож, ажиллаж байсан.

60 тэрбумын гэгдэх асуудал бол ор үндэслэлгүй. Тухайн үед би байгаагүй. Энэ бол улстөрийн зорилготой зүйл болсон. Би одоо улс төрийн намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Дараагийн сонгуульд дэвших эсэхийг хувь хүн яриад байх асуудал биш. Улс төрийн нам өөрөө шийддэг” гэжээ.