Даваа гаригаас эхлэн гурван хоног Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэгт цахилгаан хязгаарлана

Даваа гаригаас эхлэн гурван хоног Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэгт цахилгаан хязгаарлана

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаар “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-с 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлэн зөөх ажил хийгдэх тул;

  • 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10:00- 18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, авто оношлогооны төв орчим,
  • 2021 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20, 21, 22, 32 дугаар хороо, Тахилт, Мал бордох, Баруун туруун, Эмээлт, Рашаант, Төмөр замын 361-н гарам, Жаргалант тосгон, Партизан Ар гүнт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах болсныг мэдэгдэж байна.



Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө