Өчигдөр буюу аравдугаар сарын 08-ны өдөр /2021.10.08/ Афганистаны сүмд бөмбөг дэлбэлсний улмаас дор хаяж 100 хүн амиа алдаж, шархадсан гэж Талибаны талаас мэдээлжээ. Тодруулбал, Афганистаны хойд хэсэгт орших Кундуз мужийн төв Кундуз хотын Гозар-е-Сайед Абад сүмд дэлбэрсэн бөгөөд тус сүм нь лалын шашинтнуудаар дүүрсэн байжээ.
Кундуз мужийн цагдаагийн орлогч дарга Дост Мохаммад Обайда хэлэхдээ, “хохирогчдын ихэнх нь амь үрэгдсэн бөгөөд халдлагыг өмнө нь мөргөлчидтэй ярилцсан амиа золиослогч үйлдсэн байж болзошгүй” гэж мэдэгджээ.
Одоогоор дэлбэрэлт болсонтой холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд амь үрэгсдийн тоо хараахан батлагдаагүй байгаа ч өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын цэргүүд гарснаас хойших хамгийн их хүн амиа алдсан тохиолдол болсон аж. Харин НҮБ-ын Афганистан дахь төлөөлөгчийн газраас энэхүү дэлбэрэлт нь Афганистаны шашны байгууллагуудын эсрэг үйлдэж буй хүчирхийллийн нэг хэсэг гэж мэдэгдсэн байна.
Afghanistan: Blast in Kunduz Shia mosque killed 100+ people while 143 are wounded. ISKP has taken the responsibility for the suicide attack.pic.twitter.com/gwEhsGz0PP
— JatayuOSINT?? (@JatayuOSINT) October 8, 2021