Өнгөрсөн оны гуравдугаар сард Ливи улсад тус улсын ерөнхий сайд Файез Аль-Сарражийн тушаалын дагуу энх тайвны аюулгүй байдлыг хангахаар хиймэл оюун ухаан бүхий "The KARGU" гэх нисгэгчгүй дроныг ашиглаж байх явцад хиймэл оюун ухаант дрон заавар тушаал авалгүйгээр гал нээж иргэний амь насанд халдсан хэрэг гарч байжээ.
Энэхүү баримт нь саяхан дэлгэгдсэн бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сүүлийн тайлан мэдээллээр батлагдсан байна. Тус дроныг олон жилийн турш гэнэтийн довтолгооноос хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд тушаал авалгүйгээр гал нээж, хүн хөнөөсөн бичлэг камерт бууж үлдсэн байжээ.
Гэвч Ливи улсын зүгээс мэдэгдэхдээ, “Дронд "аюултай" этгээдийг олж илрүүлэх, нисгэгчийн тушаалаар гал нээх тохируулга хийгдсэнээс биш өөрийн тушаалаар гал нээх учиргүй” гэж мэдэгдэл гаргаж эсэргүүцсэн ч уг дрон нь хөдөлж буй биет рүү гал нээх, талбайг шууд онилох, тэсрэх бөмбөг шидэх, дэлбэлэх хүчин чадалтай нь дүрс бичлэгээр ил болсон аж.