Э.Бат-Үүл, Э.Батшугар зэрэг 16 нэр дэвшигчдийн ХЭН ЯЛАХ БОЛ

2021-10-10 13:11

СХД-ийн ирц 12,9 хувь, Хэнтий аймаг 10,9 хувьд хүрч, 70-аас дээш насны иргэдийн ИДЭВХ өндөр байна

УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 10.9 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 12.9хувьд хүрчээ байна. 

Тодруулбал, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд саналаа өгөөд байгаа 5575 иргэний 10 хувь нь буюу 2557 нь эрэгтэй, 3018 нь буюу 11.9 хувь нь эмэгтэй сонгогч байна. Харин насны ангиллаар нь авч үзвэл, 70-аас дээш насны иргэдийн ирц хамгийн өндөр буюу 33.4 хувьтай байна.  Мөн 28 дугаар тойргийн хувьд эрэгтэй сонгогчдын ирц 11.8 хувь, эмэгтэй 14 хувьтай байна. Насны ангиллаар нь авч үзвэл, 70-аас дээш насны сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 41.2 хувьтай байна гэж СЕХ-ноос мэдээллээ.

2021-10-10 11:19

11:00 цагийн байдлаар СХД-ийн сонгогчийн ирц 10 хувь, Хэнтий аймаг 7 хувьтай байна

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т парламентын гишүүнийг сонгох нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.10.10/ эхэлсэн. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдаж буй нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлж, өрсөлдөж байгаа юм.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд оролцох сонгогчдын ирц 11:00 цагийн байдлаар 10 хувь байна. Тодруулбал, сонгогчдын нэрсийн жагсаалтад 113943 хүн бүртгэлтэй байгаа юм. Үүнээс 10793 буюу 9.47 хувь нь саналаа өгчээ.

Харин УИХ-ын сонгуулийн 18  дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын ирц 7 хувьтай байна. Тодруулбал, нэрийн жагсаалтад 50748 хүн бүртгэлтэй байгаагаас 3373 нь буюу 6.65 хувь нь 11:00 цагийн байдлаар саналаа өгөөд байгаа талаар СЕХ-ноос мэдээллээ.

2021-10-10 09:35

Э.Бат-Үүл, Э.Батшугар зэрэг 16 нэр дэвшигчдийн ХЭН ЯЛАХ БОЛ

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт парламентын гишүүнийг сонгох нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.10.10/ эхэллээ. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдаж буй нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлж, өрсөлдөж байгаа юм.

Үүнд:

Нэр дэвшигчид 18 дугаар тойрог:

  • Монгол ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
  • Ардчилсан намаас Батхүүгийн Гарамгайбаатар 
  • Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн Бархүү 
  • Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн Чулуунбат
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн Баатаржав
  • Бие даан нэр дэвшигч Магнайбаярын Чингисхаан

Нэр дэвшигчид 28 дугаар тойрог:

  • Монгол ардын намаас Энхбаярын Батшугар
  • Ардчилсан намаас Эрдэнийн Бат-Үүл
  • Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн Гантулга 
  • "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын Найдалаа
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын Төмөрсүх
  • Үнэн ба Зөв намаас Аюурзанын Отгонбаатар
  • Дэлхийн Монголчууд намаас Логийн Цог
  • Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн Батдорж
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн Гантулга
  • Бие даан нэр дэвшигч Хадбаатарын Бат-Ялалт 

iSee.mn сайтын сурвалжилах баг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн үйл явдлыг сурвалжилж, шууд дамжуулалтыг үзэгч, уншигчдад хүргэх болно.