24 цагийн дотор хамгийн их газраар үйлчлүүлж, шар айраг уусан рекордыг тогтоожээ

24 цагийн дотор хамгийн их газраар үйлчлүүлж, шар айраг уусан рекордыг тогтоожээ

Кембриджешир мужийн Сент Неотс хотын иргэн Мэтт Эллис 24 цагт хамгийн их пабаар үйлчлүүлж гиннесийн рекорд тогтоожээ.

Тодруулбал, Тэрбээр өнгөрсөн ням гарагаас даваа гараг хүртэл 24 цагийн дотор нийт 51 пабаар үйлчлүүлсэн бөгөөд коронавирусийн цар тахал дэгдсэнээс сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд уушийн газар, пабууд маш хэцүү үеийг туулсан тул дэмжих зорилготой үүнийг эхлүүлсэн аж.

Тэрбээр хэлэхдээ, “Би уушийн газрын шүтэн бишрэгч бөгөөд тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг өөрийн зүгээс үнэлэх оролдлого байлаа” гэжээ. Гиннесийн номонд бүртгүүлэх журмын дагуу Мэтт Эллис нэг баар бүрд 125 мл-ийн уух зүйлийг ууж, гэрчүүдийн хяналтан дор мөн пабын ажилтнуудаас баталгаажуулалт авах ёстой байсан юм.

Тэрбээр мөн хэлэхдээ, “Би нэг пабд орж ууж дууссаны дараа маш хурдан дараагийх руу гүйх ёстой байсан. Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү зүйл байсан” гэсэн байна. Ноён Эллисийн энэхүү оролдлогыг Гиннес албан ёсоор бүртгэсэн гэдгээ удахгүй мэдэгдэх аж. Мөн өмнө яг энэ төрлийн 24 цагийн дотор олон пабаар үйлчлүүлсэн рекорд эзэмшигч байгаагүй хэдий ч 2011 онд Нью Йоркийн 250 бааранд 13 хүн 24 цагийн дотор ууж, багийнхаа дээд амжилтыг тогтоож байжээ.

Эх сурвалж: BBC, UNILAD