Саяхан цахим сүлжээнд Нигери улсын Квара мужийн нэгэн сургуулийн оюутнуудыг ташуурдан шийтгэж буй бичлэг ил болжээ.
Тодруулбал, Тус бичлэгэнд дөрвөн залуу саваа шиг зүйлээр нэгэн эмэгтэйг зодож буй дүрс буусан байна. Иймээс Коран судрын сургуулийн захирлыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Мөн хэвлэлд мэдээлснээр анх тус эмэгтэй оюутны аав сургуулийн захиргаанд ташуурдахыг зөвшөөрсөн гэсэн байна. Учир нь эрэгтэй эмэгтэй оюутнууд нийлж нэгийнхээ төрсөн өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд өөрсдөө үүнийг үгүйсгэсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн гэжээ. Энэхүү бичлэг цахим сүлжээнд маш хурдацтай өргөн тархсан бөгөөд тус улсын иргэд энэхүү шийтгэлийг арга хэмжээг буруушааж, дургүйцлээ илэрхийлээд байгаа аж.
Мөн охины аав хэлэхдээ, “Би анх болсон явдлыг сургуульд мэдэгдсэн бөгөөд түүнд зохих хэмжээний шийтгэл өгөхийг биечлэн хүссэн. Мөн шийтгэлийг гүйцэлдүүлэхэд би заавал байлцахыг шаардсан. Архи уусан бичлэгийг хараад үнэхээр сэтгэл дундуур болсон юм” гэсэн байна.
Бусад оюутнууд ч багшийнхаа зааврын дагуу шийтгэлийг гүйцэтгэсэн ба одоогоор тэдгээр оюутнуудыг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулахаар эмнэлэгт хүргэсэн аж. Тус сургууль энэхүү шийтгэлээ одоог хүртэл эцэг эхийн зөвшөөрлөөр хийсэн гэж өөрсдийгөө өмөөрч байгаа бөгөөд мөн ташуурдах нь Исламын хууль тогтоомжид нийцэж байна гэжээ.
ВИДЕО: