Одоогоос 12,300 жилийн өмнө хүн төрөлхтөн тамхи хэрэглэж байсан гэх шинэхэн нээлтийг олж илрүүлжээ.
Тодруулбал, Ютагийн нэн эртний задгай зуухнаас тамхинд ашигладаг дөрвөн ургамлын үрийг олж илрүүлсэн байна. Энэ нь уугуул Америкчуудын 12 мянган жилийн өмнөөс тамхийг хэрэглэдэг байсан гэх шинэхэн нээлт болж байна гэж судлаачид үзэж байгаа аж. Харин бидний одоогийн хэрэглэдэг тамхины хамгийн анхны нотолгоо нь 3300 жилийн настай олдвор байсан бөгөөд 15-р зууны төгсгөлд Европчууд Америк тивд ирсний дараа тамхийг дэлхий даяар тарааж байжээ.
Судлаачдын үзэж байгаагаар Их Солт Лэйкийн цөлд ан хийдэг байсан эрс ургамлын вандуй сорж тамхины зориулалтаар ашигладаг байсан бөгөөд элсэн цөлөөс яс, чулуун эдлэлээр хүрээлэгдсэн эртний гал голомт бүхий зуухны үлдэгдлийг олсон байна.
Тус тамхины ургамал нь Америк тивийн уугуул ургамал бөгөөд сэтгэцэд нөлөөлөх донтуулагч бодис никотин агуулдаг аж.
Мөн тус судалгааны бүлгийн гишүүн Дарон Дюк өгсөн ярилцлагадаа "Тамхины үр маш том гайхшруулмаар зүйл байлаа. Тэд маш жижиг хэмжээтэй бөгөөд хадгалагдах нь ховор байдаг. Мөн тамхины хортой шинж чанарыг хожуу сүүл үеэс мэдсэн гэж бодтол эртнээс олж мэдсэн болохыг харуулж байна" гэжээ.