БНСУ гэртээ ганцаараа амьдардаг иргэдийн үүдэнд нууц камер байршуулна

БНСУ гэртээ ганцаараа амьдардаг иргэдийн үүдэнд нууц камер байршуулна

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас гэртээ ганцаараа амьдардаг иргэдийн үүдэнд нууц камер байршуулна гэжээ.

Энэ нь нэг ам бүл бүхий ганцаараа амьдардаг иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Сөүл хотын захиргаанаас зохион байгуулж байгаа ажил аж. Иймд гэрийн гадаа нь “cctv” байршуулж, тус иргэдээсээ сар бүр 1000 воны хураамж авч, нас хүйс харгалзахгүйгээр ганцаараа амьдардаг хүн бүр хамрагдах боломжтой гэсэн байна.

Иймээс иргэд гэрийнхээ урд болон эргэн тойрон, ойр хавьд байгаа нөхцөл байдлыг өөрийн гар утаснаасаа шууд харж, сэжигтэй тохиолдол илэрвэл камер бичиж, цагдаагийн газарт хандах юм.