"Apple" компани “iPhone13” гар утасны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулна

"Apple" компани “iPhone13” гар утасны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулна

АНУ-ын "Apple" компани “iPhone 13” загварын ухаалаг утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг 10 сая ширхгээр бууруулах тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, тус ухаалаг утасны гол бүрэлдэхүүн хэсэг буюу чипний хомстлоос болсон бөгөөд анх 2021 он дуустал тус шинэ загвараа нийт 90 сая үйлдвэрлэхээр төлөвлөөд байсан ч ийнхүү  Apple-д хагас дамжуулагч нийлүүлэгч түншүүд болох "Broadcom", "Texas Instruments" компаниуд түүхий эдийн хомстолд орсон тул цөөн төхөөрөмж үйлдвэрлэх болсон гэжээ.

Эх сурвалж: Daily Sabah