Чингэлтэй уулын өвөрт хөлбөмбөгийн талбай байгуулжээ

Чингэлтэй уулын өвөрт хөлбөмбөгийн талбай байгуулжээ

Чингэлтэй дүүргийн Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулж байгаа билээ. Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд тус цогцолборын задгай театр нээлтээ хийсэн бол энэ сарын 8 буюу ирэх ням гаригт хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус хөлбөмбөгийн талбай зургаан эгнээ, 400 метрийн урттай гүйлтийн замтай.

Цаашид сагсан бөмбөг, гар бөмбөг, софт теннисний талбай, автомашины зогсоол, үйлчилгээний төв, амралтын байр зэрэг бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд хийх аж.