Тайландын U23 шигшээ баг Улаанбаатарт газардлаа

Тайландын U23 шигшээ баг Улаанбаатарт газардлаа

Энэ аравдугаар сарын 25-аас 31-ны хооронд Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт болох билээ.

Тэгвэл тус тэмцээнд оролцохоор Тайланд улсын баг тамирчид өчигдөр /2021.10.18/ Хөшигтийн хөндийд газардсан байна. Мөн тус тэмцээнд оролцох Лаосын шигшээ баг энэ сарын 13-нд ирсэн бол Малайзын шигшээ удахгүй ирнэ гэжээ.