Шатрын сонирхогчдын ДАШТ эхэлж, манай улсаас таван тамирчин оролцож байна

Шатрын сонирхогчдын ДАШТ эхэлж, манай улсаас таван тамирчин оролцож байна

Бүгд Найрамдах Грек Улсын Родес хотноо энэ аравдугаар сарын 16-аас 26-ны хооронд сонирхогчдын ДАШТ болох билээ. Тэгвэл тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцохоор Родес хотноо очжээ.

Тодруулбал, тэмцээний 1700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, 2000 хүртэлх ангилалд ДШХ-ны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 2300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын Дэлхийн Аварга, ФИДЕ мастер Б.Халиун нар тус, тус оролцож байна. Энэ жилийн сонирхогчдын ДАШТ-нд ОХУ, БНЭУ тэргүүтэй нийт 30 гаруй улс тамирчдаа илгээжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

53 минутын өмнө