Олон Улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор баригдаж байна

Олон Улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор баригдаж байна

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт дэлхийн жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор баригдаж байна. Энэхүү спорт цогцолборын барилга нь 9228 m2 талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм.

Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж,  шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг "Энхийн жаргал констракшн" ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ" ХХК ажиллаж байна. Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа аж. Дэлхийн жишигт нийцсэн спорт цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбортой болсноор манай улсад дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм.

Г. Мөнхбаяр