Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар пауэрлифтингийн хэвтээ шахалтаар дэлхийн аварга боллоо

Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар пауэрлифтингийн хэвтээ шахалтаар дэлхийн аварга боллоо

Литва улсын Вилвнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ өнөөдөр эхэллээ. Тэгвэл тус тэмцээний эхний өдөр Монгол улсын тамирчин Ш. Пэрэнлэй ахмадын 59 кг-ын жинд 70-аас дээш насны ангилалд цээжиндээ 60 кг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон байна. Мөн Ш.Бат-Эрдэнэ 60-аас дээш насны ангилалд 135 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртлээ. Ингэснээр тэмцээний эхний өдөр Монгол улсын хоёр ахмад тамирчин пауэрлифтингийн ДАШТ-ий аварга болов

Тус тэмцээнд дэлхийн 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас 17 тамирчин хүч үзэж байгаа билээ.

Г. Мөнхбаяр