Азийн цомын тэмцээний эхний тоглолт Монгол-Тайландын багуудын хооронд өнөөдөр болно

Азийн цомын тэмцээний эхний тоглолт Монгол-Тайландын багуудын хооронд өнөөдөр болно

Өнөөдөр /2021.10.25/ 11:00 цагт Ази тивийн 23 хүртэлх насны цомын тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд албан ёсоор эхэлж байна.

Тодруулбал, Өнөөдөр Улаанбаатар хотноо манай улсын 23 хүртэлх насны шигшээ баг Тайландын багийн эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийх юм. Мөн бүх тоглолт төв цэнгэлдэх буюу Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр цар тахлын улмаас 50 хувийн дүүргэлттэй явагдана гэжээ.

Монголын 23 хүртэлх насны шигшээ багт дуудагдсан тоглогчид:

Хаалгачид

  • С.Батмагнай – Дэрэн клуб
  • А.Мэндбаяр – Дэрэн клуб
  • Х.Цэнгүүн – Улаанбаатарын Мазаалайнууд

Хамгаалагчид

  • О.Мөнх-Оргил – Дэрэн клуб
  • О.Даваадэлгэр – Дэрэн клуб
  • Э.Эрхэмбаяр – Дэрэн клуб
  • Т.Дөлгөөн – Дэрэн клуб
  • М.Мөнххүслэн – Дэрэн клуб
  • Г.Бат-Оргил – Улаанбаатар Сити
  • Б.Балжинням – Хангарьд
  • Г.Билгүүн – Хангарьд
  • Б.Батбаяр – Хангарьд
  • Э.Өнөр-Эрдэнэ – Улаанбаатар
  • С.Жамбалбавуу – ДМЮ

Хагас хамгаалагчид

  • Б.Батмөнх – Дэрэн
  • О.Оюунболд – СП Фалконс
  • Г.Ганбаяр – Комарно /Словак/
  • Ц.Баасанжав – Дэрэн
  • Б.Ган-Эрдэнэ – Хаан Хүнс-Эрчим
  • Б.Мөнхтүвшин – Хаан Хүнс-Эрчим
  • Б.Зоригтсайхан – Улаанбаатар
  • Б.Лхагвасүрэн – Би Си Эйч Лионс

Довтлогчид

  • Б.Өсөх-Ирээдүй – Дэрэн
  • М.Жансерик – СП Фалконс
  • П.Ууганбаяр – Улаанбаатар
  • Ц.Далайцэрэн – Дэрэн
  • Б.Балжинням – Улаанбаатар