Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШ тэмцээний тов гарчээ

Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШ тэмцээний тов гарчээ

Ирэх арван нэгдүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн барилдаан 16,17,18 насны гурван ангиллаар явагдахаар тов гарчээ.

Мөн 19, 20 насны залуу хүчтэнүүд өрсөлддөг "Залуучуудын улсын аварга" шалгаруулах барилдаан 2021 оны арван нэгдүгээр сарын 18, 19-нд болох аж.

Эдгээр барилдаануудын журам, зааврыг цар тахлын үеийн нөхцөл байдалд дагаж мөрдөх шаардлагад нийцүүлэн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн боловсруулж удахгүй хүргэхээр болжээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө