ДАШТ-д Монголын 70 настай Ш.Пэрэнлэй алт, 62 настай Ш.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

ДАШТ-д Монголын 70 настай Ш.Пэрэнлэй алт, 62 настай Ш.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

Литва улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна.

Тэмцээнд 33 орны 790 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 17 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр Монголын хоёр ахмад тамирчин амжилттай оролцож, харь оронд төрийн далбаа маань хоёронтоо мандуулав.

Монголын 72 настай Ш.Пэрэнлэй алтан медаль хүртсэн бол 62 настай Ш.Бат-Эрдэнэ цээжиндээ 110 кг-ыг шахснаар мөнгөн медаль хүртжээ. Тэд тэмцээний эхний өдөр хоёул алтан медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн ДАШТ-ээс хос медальтай ирэхээр болж байна.