20 вагон нарийн ногоо, 10 вагон жимс Эрээн хотоос ачуулах хүсэлт илгээжээ

20 вагон нарийн ногоо, 10 вагон жимс Эрээн хотоос ачуулах хүсэлт илгээжээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосон. Улмаар Эрээнээс ачигддаг нарийн ногоо, зарим нэр төрлийн барааны хомстол үүсээд байгаа билээ. Тэгвэл манай талаас 20 вагон нарийн ногоо, 10 вагон жимс ачуулах хүсэлтийг Эрээний захиргаанд илгээжээ.

Тодруулбал, 10 ачигчийг талбайд тусгаарлан Монгол руу илгээх ногоо, жимсийг ачуулахаар ярьж байгаа ч Хятадын Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл хүлээж байгаа аж.