Нарийн ногоо, жимс ачсан эхний ээлжийн 30 вагоныг ирэх сарын 1-ээс татан авна

Нарийн ногоо, жимс ачсан эхний ээлжийн 30 вагоныг ирэх сарын 1-ээс татан авна

Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосон.

Улмаар Эрээнээс ачигддаг нарийн ногоо, зарим нэр төрлийн барааны хомстол үүсээд байгаа билээ. Иймээс манай талаас 20 вагон нарийн ногоо, 10 вагон жимсийг эхний ээлжид ачуулах хүсэлтийг Эрээний захиргаанд илгээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 10 ачигчийг талбайд тусгаарлан Монгол руу илгээх ногоо, жимсийг ачуулахаар ярьж байгаа ч Хятадын Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл хүлээж байгаа юм. Тэгвэл эхний ээлжийн 30 вагоныг 11 дүгээр сарын 1-ээс татан авна гэдгийг салбарынхан мэдээллээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ талаар “Үүсээд буй тээврийн асуудлыг урд хөрштэй гадаад хэргийн яам болон Зам тээврийн яамтай хамтран шийднэ. Захиалга өгөөд, татан авахад бэлэн болсон хүнсний нийт 190 орчим вагон ачаа байна. Тиймээс яаралтай зохион байгуулалт хийн, нөөцийг бүрдүүлэх тал дээр илүү анхааръя гэж ярилцлаа” гэв.