МҮБХ: Шөвгөрсөн 18 бөхийн допингийн шинжилгээний хариуг өнөөдөр хүлээн авна

МҮБХ: Шөвгөрсөн 18 бөхийн допингийн шинжилгээний хариуг өнөөдөр хүлээн авна

МҮБХ-оос өнгөрсөн наймдугаар сард болсон 512 бөхийн барилдаантай холбоотой дараах мэдэгдлийг хийжээ. Уг мэдэгдэлд:

“Наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн байна.

Энэхүү шинжилгээний хариуг өнөөдөр буюу 10 дугаар сарын 28-ны 17:00 цагт МҮДЭ Байгууллагаас  Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлэхээр мэдэгдсэн болно” гэжээ.