"Шөвгөрсөн 18 бөхийн ДӨРВӨН БӨХӨӨС допинг илэрсэн, нэрсийг зарлах боломжгүй"

"Шөвгөрсөн 18 бөхийн ДӨРВӨН БӨХӨӨС допинг илэрсэн, нэрсийг зарлах боломжгүй"

Өнөөдөр /2021.10.28/ МҮБХ-оос өнгөрсөн наймдугаар сард болсон 512 бөхийн барилдаантай холбоотой шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, "Энэ жил улсын баяр наадам болоогүй. 18 бөх допингийн шинжилгээнд хамрагдсан. Бөхчүүдийн шинжилгээний хариу бүрэн гарч дууслаа. Шинжилгээ өгсөн бөхчүүдийн дөрвөөс нь допинг илэрсэн. Журмын дагуу бөхчүүдэд мэдэгдсэн. 10 хоногийн дотор биеийн сорьцоо шинжлүүлэх эсэхийн бөхчүүд хэлж, цааш дамжуулна.  Нэрсийг зарлах боломжгүй, зөвхөн А сорьцтой гарсан бөхчүүдэд Б сорьц өгөх эсэхээ эхнээсээ мэдэгдэж байна" гэсэн байна.