О.Хангай харцага Солонгост мөнгөн медаль хүртжээ

О.Хангай харцага Солонгост мөнгөн медаль хүртжээ

Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 06-ны өдрүүдэд БНСУ-ын Чүнжү хотноо Дэлхийн тулааны спортын фестивал болж өнгөрчээ.

Уг наадамд Монгол улсын харцага О.Хангай солонгос үндэсний бөх шырим барилдааны төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр уг барилдааны хамгийн хүнд жинд оролцсон бөгөөд эзэн орны тамирчинд ялагдан дэд байрт шалгарсан аж.

Энэ жил Дэлхийн тулааны спортын фестивалд 100 шахам орны 4000 тамирчид тэквондо, үшү, кэндо, жиүжицү, самбо, муайтай, кикбокс, бүстэй барилдаан зэрэг 20 спортын төрлөөр хүч сорьсноос Монгол Улсын баг тамирчид 7 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн байна.