Microsoft компаниас зарласан хөтөлбөрт манай улсын “OBORTECH” төсөл шалгарч шилдэг зургаагийн нэгээр тодорлоо

Microsoft компаниас зарласан хөтөлбөрт манай улсын “OBORTECH” төсөл шалгарч шилдэг зургаагийн нэгээр тодорлоо

Дэлхийн алдарт Microsoft компаниас зарласан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсын  “OBORTECH” төсөл шилдэг зургаан төслийн нэгээр шалгарлаа.

Блокчейн технологи хөгжүүлэгч компаниудыг зах зээлд гаргах, хөрөнгө оруулагчтай холбох “The Century Program” хөтөлбөрт нийт 500 төсөл хүсэлтээ ирүүлж, улмаар зургаан төсөл шалгарчээ. “OBORTECH” төслийн баг нь 2019 оноос эхлэн блокчейн технологид суурилсан мэдээлэл солилцох ухаалаг системийг хөгжүүлж байна. “OBORTECH” нь бизнесийн харилцааны тогтсон ойлголтыг өөрчлөх “Smart Hub” мэдээлэл солилцох экосистемийг бий болгохоор зорин ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн хөтөлбөрт шалгараад буй зургаан төсөл ирэх сард болох эцсийн шатны өдөрлөгөөр төслөө танилцуулснаар дараагийн шатанд шилжих юм.Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь платформын хэрэглээ use-case, маркетинг, зах зээлд гаргах, хөрөнгө оруулагчтай холбох networking зэрэг дээр туслалцаа үзүүлэхэд чиглэсэн хөтөлбөр аж

Г. Мөнхбаяр