ФИБА 3х3: “Улаанбаатар MMC Энержи” баг Олимпийн аварга Латвийн Рига багтай өнөөдөр тоглоно

ФИБА 3х3: “Улаанбаатар MMC Энержи” баг Олимпийн аварга Латвийн Рига багтай өнөөдөр тоглоно

Дэлхийн шилдэг 14 баг оролцож буй Абу Дабигийн Их дуулга (World Tour) өнөөдөр /2021.10.29/ эхэлнэ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох манай улсын “Улаанбаатар MMC Энержи” багийн залуус өнөөдөр В хэсэгт 21:15 цагаас "Токио 2020" Олимпийн шинэхэн аварга Латвийн Рига багтай тоглолтоо эхлүүлэх юм байна. Ташрамд өгүүлэхэд, одоогоос дөрвөн жилийн өмнө энэ өдөр /2017.10.29/ Монгол Улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Ази тивийн аварга цолыг хүртэж байсан юм. 

Өнөөдрийн тоглолтын хуваарь

  • 21:15 цагт Улаанбаатар vs Рига 
  • 01:40 цагт Улаанбаатар vs Жеддах 

Г. Мөнхбаяр