Цай Вэньруй: Эрээн хотод халдвар нэмж илрэхгүй бол үе шаттайгаар хилийг нээнэ

Цай Вэньруй: Эрээн хотод халдвар нэмж илрэхгүй бол үе шаттайгаар хилийг нээнэ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр /2021.10.29/ хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд байгаа ачаа тээврийн асуудлаар санал солилцсон байна. Ковидын улмаас Эрээн хотын боомт хаагдаад байгаа. Эрээн хотын нийт оршин суугчдаас таван удаагийн шинжилгээ авсан бөгөөд сүүлийн хоёр хоног шинээр нэмж тохиолдол илрээгүй юм. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн цаашид шинэ тохиолдол илрэхгүй бол шат дараатайгаар хилийг нээх болно гэдгийг Элчин сайд Цай Вэньруй хэлсэн байна.