О.Тулга эмч шүүгчийн шийдвэрээр тэмцээнээ өндөрлүүллээ

О.Тулга эмч шүүгчийн шийдвэрээр тэмцээнээ өндөрлүүллээ

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод болж буй. Тус тэмцээний 60 кг-ын жинд тулалдсан Алдар спорт хорооны тамирчин О.Тулга тэмцээнээ өндөрлүүлээ. Тодруулбал, тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдахь тулаандаа Финландын тамирчин Хатаевтай тулалдсан байна. Тулааны гуравдугаар үед манай улсын тамирчины хөмсөг задарч улмаар эмч шүүгч тоглолтыг зогсоож, Финландын тамирчин ялалт авлаа. Ингэснээр спортын мастер О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрүүлэв.