"Тавантолгой, Эрдэнэт, Монголросцветметийг нэгтгэж, ашиггүй төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгана"

"Тавантолгой, Эрдэнэт, Монголросцветметийг нэгтгэж, ашиггүй төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгана"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын мэдээллийн үеэр төрийн өмчит компаниудыг нэгтгэх талаар хэллээ. Тодруулбал, тэрбээр “Тавантолгой”, “Эрдэнэт”, “Монголросцветмет”, цахилгаан станцууд зэрэг төрийн өмчит компаниуд бий. Эдгээр компанийн зарим нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, зарим нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд харьяалагддаг.

Тэгвэл эдгээр компанийг бүгдийг нь “Эрдэнэс Монгол” дээр нэгтгэнэ. “Эрдэнэс Монгол”-ын менежмент болон ТУЗ-ийн асуудлыг ирэх жилд багтаан шийднэ. Товчхондоо, Зэсийн группийн захирал бөгөөд “Эрдэнэс Монгол”-ын захирал гэдэг л орон тоо байна гэсэн үг.

“Тавантолгой”, “Эрдэнэт” тус бүрдээ төлөөлөн удирдах зөвлөлтэй, түүнд нь төрийн албан хаагчид ордог, хоорондоо уялддаггүй асуудлыг ирэх жил төсвийн реформын хүрээнд цэгцэлнэ.

Мөн ашиггүй төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгана. Дээрээс нь ашигтай бол гэрээ сунгадаг, ашиггүй бол цуцалдаг энгийн зарчим руу орох ёстой. Ашигтай ажиллахын тулд хэдэн орон тоотой байх вэ гэдэг тухайн менежерийн шийдэх асуудал” гэв.