Б.Чинзориг ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа

Б.Чинзориг ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа

Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд /2021.10.25/ Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо албан ёсоор эхэлсэн билээ.

Тус тэмцээний найм дахь өдөр буюу өчигдөр -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандезтэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Тэрээр шөвгийн наймд Казахстаны Аблайхан Жуссиповтой өнөөдөр орой тулалдах юм. 

Түүнчлэн -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ өрсөлдөж буй. Тэрээр шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Ингэснээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдах юм.