"Миний Монгол сүү"-ний хайрцгаар гэрийн туурга, хаяавч хийжээ

"Миний Монгол сүү"-ний хайрцгаар гэрийн туурга, хаяавч хийжээ

Ховд аймагт иргэн н.Батбаяр, н.Дашдаваа нар 160 ширхэг "Сүү" ХК-ийн "Миний Монгол сүү"-ий хайрцгаар гэрийн хаяавч мөн 684 ширхэг саваар дөрвөн ширхэг туурга хийжээ. 

Сүүний хайрцгаар гэрийн дулаалга хийж буй нь анх удаа биш бөгөөд хөдөө орон нутагт цаасан хайрцгийг ахуй хэрэглээндээ ашиглах үзэгдэл их байдаг аж. Цаасан дулаалгын хувьд чийг тусгаарлах, салхинаас хамгаалахад нэмэр болдог аж.