ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн ажиллаж байсан Орхон их сургуульдаа төрийн албан хаагчдыг сурахыг санал болгож, шахаа хийсэн үү

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн ажиллаж байсан Орхон их сургуульдаа төрийн албан хаагчдыг сурахыг санал болгож, шахаа хийсэн үү

Төрийн албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаал, төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал, төрийн үйлчилгээний албан тушаал, Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байдаг.

Тэгвэл эдгээр албан хаагчдад тавих нийтлэг шаардлага нь:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Дээд боловсролтой байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх гэхээс гадна мөн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн байх шаардлагатай байдаг байна. Тэгвэл дээрх шаардлагыг биелүүлсэн ч бай зарим төрийн алба хаагчдыг ямар ч үндэслэл нотолгоогүйгээр ажлаас нь халж, оронд нь дарга, удирдлагууд нь өөрсдийн хүнээ авч, халж сольдог хууль бус тогтолцоо манай улсад "дэлгэрсэн" гэхэд нэг их хилсдэхгүй.

Тэгвэл сүүлийн үед дээрх үйлдэл хэрээс хэтэрч буйгаас гадна салбарын сайд нь өөрийн эрх ашигтай сургуульдаа төрийн албан хаагчдыг сурахыг санал болгодог үйлдэл хүртэл гардаг болсон байна. Тодруулбал, бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлж буйгаар “Манай дарга нар ирэх онуудад төрийн албан хаагчдын зарим хэсэгт заавал эрх зүйн мэргэжилтэй байх, мөн эрх зүйн мэргэжлээр  мэргэжлээ дээшлүүлсэн байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд хэд хэдэн их, дээд сургуулиудыг санал болгож байна. Энэ нь санал болгох нэрээр шахаа хийж байж болзошгүй үйлдэл гэж хардаж байна” гэсэн юм.

Тэдгээр их, дээд сургууль дунд онцлох нэгэн сургууль байсныг дурдав. Энэ нь “Орхон их сургууль” юм. Тус сургууль нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарын сурч төгсөн, долоон жил багшаар ажиллаж байсан сургууль.

Тодруулбал тэрбээр,

  • 2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
  • 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
  • 2000-2007 онд Орхон их сургуульд багшаар ажиллаж байсан байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр мөн Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий албан хаагчид дээрх үйлдлийг “Х.Нямбаатарын шахаа” хэмээн ярьж байна. Тэрбээр 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаар ажиллаж байсан энэ хугацаандаа ч хангалттай нөлөөллөө үлдээсэн хүн.

Тиймээс өөрийн сурч, ажиллаж байсан сургуульдаа Сонгинохайрхан дүүргийн албан хаагчдыг сургахыг санал болгож байна уу хэмээн хардаж болохоор байна. 

Бид уг асуудлаар дахин мэдээлэл боловсруулж хүргэх болно.