Төмөр замчдын эсэргүүцэж буй Х.Хэрлэнг ОХУ-ын тал хүлээн ЗӨВШӨӨРСӨН гэв

Төмөр замчдын эсэргүүцэж буй Х.Хэрлэнг ОХУ-ын тал хүлээн ЗӨВШӨӨРСӨН гэв

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохоор ярилцаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ тухай мэдээллийн ЭНД дарж унших. Тус газрын даргаар өмнө нь манай талаас Г.Сэрээнэндорж, Ц.Хүрэлбаатар, н.Даваасүрэн нарыг санал болгосон ч ОХУ-ын талаас хүлээж аваагүй. Тиймээс хамгийн сүүлд манай талаас Х.Хэрлэнг санал болгож ОХУ-тай зөвшилцөхөөр бичгийг нь явуулаад байгаа  юм. Тэгвэл Х.Хэрлэнг ОХУ-ын тал хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна. 

Гэхдээ 1993-1995 онд Японоос авсан иений зээлийн хүү, алдагдал болох 40 тэрбумын зээлийн хэлэлцээртэй холбоотой асуудлыг УИХ-аар шийдвэл Х.Хэрлэн хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн гэх МЭДЭЭЛЭЛ байна. Үүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирэх арванхоёрдугаар сард ОХУ-д хийх айлчлалаас өмнө шийдвэрлэнэ гэж буй юм. 

Х.Хэрлэнг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “ойрын” хүн, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн найз гэдэг. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй, ОХУ-ын талтай ойлголцох боломжтой хүн гэж түүнийг зүтгүүлж буй. Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон бөгөөд түүнээс хойш Засгийн газар солигдсон ч албан тушаалдаа үлдсэн нэгэн.

Харин УБТЗ-ын ажилчид Х.Хэрлэнг эсэргүүцэж, ажил хаялт зарлана хэмээн мэдэгдээд байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө