Я.Содбаатар: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгээс мод булгалж авчирч байгаа зүйл нэг ч байхгүй

Я.Содбаатар: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгээс мод булгалж авчирч байгаа зүйл нэг ч байхгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар Ерөнхий Ассамблейд оролцохдоо Монгол Улс ирэх 10 жилийн хугацаанд тэрбумаар тоологдох мод тарих амлалт өгсөн. Улмаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй билээ.

Тэгвэл өчигдөр/2021.11.01/ зарим хэвлэлээр тэрбум мод тарихын тулд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мод булгалж байгаа талаар мэдээлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбааатар уг асуудалд тайлбар өглөө.

Тэрбээр “Энэ бол хоёр өөр асуудал. Нэг нь ойн салбарын байнга явагддаг технологийн ажил. Жил болгон хийх ёстой ойн салбарын технологийн ажил. Шигүү байгаа ойг саармагжуулж, сийрэгжүүлдэг ажлыг тодорхой эрх үүрэгтэй газрууд хийх ёстой. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт таван аж ахуй нэгжид ийм зөвшөөрөл өгөөд үүнийг хийсэн юм байна ойлгосон. Гэхдээ тэр аж ахуй нэгжүүд хууль зөрчсөн үү, технологийн дагуу ажилласан уу, өөрсдийн  сийрэгжүүлэх ёстой газрыг сийрэгжүүлсэн үү гэдэг асуудлыг шалгуулахаар бид цагдаагийн газарт хандсан. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, энэ ойн салбарын ажлууд бол хоёр өөр асуудал. Салгаж ойлгох хэрэгтэй. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгээс мод булгалж, авчирч байгаа зүйл нэг ч байхгүй.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө