Х.Нямбаатар: ҮАБ-аас бусад асуудлаар Засгийн газрын хуралдааныг ил явуулдаг болох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн

Х.Нямбаатар: ҮАБ-аас бусад асуудлаар Засгийн газрын хуралдааныг ил явуулдаг болох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийy анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар асуултад хариулах үеэрээ "Ерөнхий сайд чиглэл өгсөн. Засгийн газрын хуралдааныг хаалттай явуулдаг тохиолдлыг бүр багасгая. Гарцаа байхгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар л хаалттай хуралдая. Бусад бүх асуудлаар Засгийн газрын хуралдааныг ил явуулдаг болъё гэдэг чиглэл өгөөд давхар ажиллаж байгаа" гэж мэдэгдлээ.