ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хурлаа тасалсан болон картаа үлдээгээд алга болсон гишүүдэд “банга” хүртээв

ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хурлаа тасалсан болон картаа үлдээгээд алга болсон гишүүдэд “банга” хүртээв

УИХ-ын гишүүдийн сахилга бат, хариуцлагын асуудал үе, үе сөхөгддөг. Учир нь гишүүд чуулганы хуралдаанд тасалдаг, картаа үлдээгээд алга болдог.

Өнөөдөр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр энэ асуудал мөн сөхөгдөв. Тодруулбал,хуралдаан эхлэх үед Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт ирцийн бүртгэл хийхэд нэлээд олон гишүүн хуралдаа суухаар бүртгүүлсэн ч картаа  үлдээгээд гараад явсан байна. Мөн хэд хэдэн гишүүн хурлаа тасалж, зарим нь өвчтэй хэмээн утсаар хэлээд хуралдаа суугаагүй аж. 

Тухайлбал, Хууль зүйн байнгын хороонд гишүүн Ш.Адьшаа, С.Амарсайхан, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Л.Энх-Амгалан нар ирцэнд орсон атлаа картаа үлдээгээд алга болжээ.

Тиймээс байнгын хорооны дарга Ц.Бямбацогт тэднийг хуралдаа суухыг сануулжээ.  Мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг картаа үлдээгээд алга болжээ.

Харин Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Н.Ганибал, Ч.Ундрам, Т.Доржханд нар хуралдаа огт суухгүй тасалсан байна.

Түүнчлэн хурлаа тасалчихаад өвчтэй гээд утсаар хэлээд явдаг зүйл байж болохгүй гэдгийг ч байнгын хороон дарга анхааруулж, нэрийг нь дурдан цаашид хурал таслахгүй байхыг анхаарууллаа.

ВИДЕО: