Эрээнд гацсан ачаа барааг Улаанбаатар хот руу тээвэрлэж эхэллээ

Эрээнд гацсан ачаа барааг Улаанбаатар хот руу тээвэрлэж эхэллээ

БНХАУ-аас Монгол улс руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэн орж ирдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд COVID-19-ийн халдвар гарсан учир өнгөрсөн сарын 13-ны өдрөөс /2021.10.13/ Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоогоод байгаа билээ.Үүний улмаас Эрээнд олон төрлийн ачаа бараа хилээр нэвтрэлгүй саатаад байгаа юм.

Уг асуудлыг шийдвэрлэж, импортын бараа бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх үүрэгтэй Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан aжлын хэсэг Эрээнд гацаад байсан ачаа барааг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрах ажил үе шаттай эхэлжээ.

Өнгөрсөн шөнө 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буулаа. Ажлын хэсэг сард 60 вагон ачаа татан авах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.

Г.Мөнхбаяр