ЗГ: Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, түгжрэлийг бууруулах 420 тэрбумын төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэнэ

ЗГ: Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, түгжрэлийг бууруулах 420 тэрбумын төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэнэ

Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Үүнд:

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
  • 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ,
  • Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар зэрэг 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.