М.Тулгат: С.Ганбаатар мэтийн хүмүүс Ардчилсан намын “Онц Их Хурал”-ын индэр, оройд залагдаад явж байгаа нь гутамшиг

М.Тулгат: С.Ганбаатар мэтийн хүмүүс Ардчилсан намын “Онц Их Хурал”-ын индэр, оройд залагдаад явж байгаа нь гутамшиг

Ардчилсан намын дарга М.Тулгат болон нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар "Онц Их хурал”-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.Тэд “Онц Их Хурал”-ын өмнө "О.Цогтгэрэл даргатай АН-аас энэ сарын 5-нд намын "Онц Их хурал"-ыг зохион байгуулахаар товлосон. Тус "Онц Их хурал"-нь  хүчин төгөлдөр биш" гэж мэдэгдээд байсан билээ.

Мэдээллийн эхэнд АН-ын дарга М.Тулгат “11 дүгээр сарын 5-нд Ардчилсан намын “Онц Их хурал” гэсэн нэртэй хурал болсон. Хурлаас хоёр өдрийн өмнө бидний зүгээс албан ёсоор байр сууриа хүргэж, мэдэгдэл гаргасан. Тэр байр сууриндаа өнөөдөр ч бат зогсож байна.

Ардчилсан нам өөрийн гэсэн үндсэн дүрэмтэй. Их хурлыг яаж зарлах вэ, хэлэлцэх асуудал, тогтоол шийдвэрүүдээ хэрхэн гарах вэ гэх мэт бүх зүйл дүрэмд заагдсан байдаг. Дүрэмд онц их хурал гэж байхгүй. Нөгөөтээгүүр, өнөөдөр намын нэг хэсэг нөхөд маань тухайн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа үед тал талаасаа хамтарсан ажлын хэсэг гаргаж, талуудын оролцоог жигд хангах ёстой.

 Бид асуудлаа үндсээр нь шийдэх ёстой. Нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ миний хувьд Ардчилсан нам эв эеэ олно, учраа олно гэсэн итгэл алдраагүй. Дахиад бид сорилттой тулгарч байна.

Сая хурал хийж, дарга цэргээ сонгосон нөхдөдөө хандаж бодлого судалгааны төв хамтарч байгуулах, Ардчилсан намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг дүрэм, журам зарчим дээр хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Намын дотоод ардчилал С.Эрдэнэ дарга болон түүний өмнөх удирдлагууд болох З.Энхболд, Н.Алтанхуяг нарын үед үнэхээр алдагдсан. Асуудлыг хүчээр шийдэх гэсэн сүржин хурлаар хэдэн хүнийг багцалж байгаад Ардчиллын зарчмаас ухардаг байдал өнөөдөр намыг ийм байдалд хүргэлээ. Сая болсон хурлаар нөгөө л нэг сүржин, даржин байдал харагдаж байна.

Тиймээс хамтдаа судалгаа, бодлогын төвөө ажиллуулъя, нэг үзэл бодол, нэг жанжин шугамтай болъё. Нэг нь үг хэлэхээр нь нөгөөх нь үгүйсгэдэг, Арчиллын өнгөрсөн 30 жилийн бүх ололтыг өөрөө өөрсдөө үгүйсгээд ирчихсэн, бусдын идэш, өгөөш болчихсон. Түүнийг нь идээд явж байсан С.Ганбаатар мэтийн хүмүүс Ардчилсан намын “Онц Их Хурал” гээд байгаа хурлын индэр, оройд нь залагдаад явна гэдэг гутамшиг” гэв.

Үргэлжлүүлсэн АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Манай нөгөө тал гэж хэлж болохоор хүмүүс маш зарчимгүй зүйл ярьж байгаад би харамсаж байна. Тухайлбал, бид Оюутолгойн асуудал, цар тахал, төсөв гэх мэт ноцтой зүйлүүдэд анхаарал тавих гэхээр нөгөө бүлэглэлийн  гар хөл болсон мэт гарч ирэн, намын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийх гэсэн явуургүй үйлдлүүдийг мөнгөний байдлаар хийж байгаад гүнээ харамсаж байна. Өнөөдөр бид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч н.Ганзориг болон н.Амардэлгэрт ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн асуудлаар Сахилгын хороонд албан бичиг хүргүүлсэн. Улсын Дээд шүүхээс одоогоор ямар нэгэн тогтоол, шийдвэр гараагүй байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны бичиг баримтыг өөрчлөх ямар нэгэн шийдвэр гараагүй байхад хувийн сонирхлоор нөгөө талд гэж хэлж болох хууль зөрчсөн тайлбарласан бичиг өгч, олон нийтийн нотлох баримт мэтээр ярьж байгаад харамсаж байна.

Та бүхэн сонссон бол “энэ нам итгэмжлэлгүй төлөөлөх эрх мэдэл бүхий хүн байгаа учраас хурал хийгээд байна” гэж хэлээд байгаа. Хуулийн этгээд бол итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд. Бид үүнийг солих процесс хийж дуусаад Улсын дээд шүүхэд өгөх гэхэд нөгөө талаас Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргачихсан. Энэ мэтээр саад хийгээд байгаад би харамсаж байна” гэв.

ВИДЕО: