"Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ

"Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Ай Ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү ажиллахаар болжээ.

Энэ талаар “Ай Ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү өөрийн цахим хуудаснаа, “МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөх боллоо. Энэ хүрээнд Монгол орон даяар эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой Ай Ёо Ток шоу-г хүргэхээр бэлтгэл ажил явагдаж дууслаа. Тун удахгүй зонхилон тохиолддог өвчлөлүүдийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан нэвтрүүлэг маань хүрэх болно. Мөн цаашид 7 хоног бүр та бүхэнтэйгээ лайв мэдээллээрээ уулзаж байх болно” гэжээ.