С.Амарсайхан: Эрээн хот, Замын-Үүд хүртэлх хийн хоолойн ТЭЗҮ 70 хувьтай байна. 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ

С.Амарсайхан: Эрээн хот, Замын-Үүд хүртэлх хийн хоолойн ТЭЗҮ 70 хувьтай байна. 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан/2021.11.10/-аас гарсан шийдвэр, хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "ОХУ-аас Монгол улсаар дамжуулан БНХАУ-руу татах байгалийн хийн хоолойн төслийн явцын талаар өнөөдөр засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Өөрөөр хэлбэл, хийн хоолойн төсөл хэрэгжүүлэх ажил амжилттай урагшилж байна гэж дүгнэж байна.

Манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Ерөнхий сайдтай өчигдөр хийн хоолойн төсөл болон хоёр улсын Засгийн газар хоорондын төлөвлөгөөний дагуу хэлэлцэх, төсөл хөтөлбөрийн талаар утсаар ярилцаж, мэдээлэл солилцсон. Энэ ажилтэй холбоотой зарим бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаварыг холбогдох сайд нарт өгсөн.

БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хүртэлх 962,5 км урт хийн хоолой татагдана гэж ойлгож болно. Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтийн хилээр орж ирнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үнэлгээ 70 хувьтай явж байна. Энэ онд багтаж, техник эдийн засгийн үнэлгээ үндсэндээ дуусна" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: