Б.Жавхлан: Бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай 30 гаруй компани байна

Б.Жавхлан: Бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай 30 гаруй компани байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг салбарын сайд нар танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.

“Бид хавраас хойш төрийн өмч үйлдвэрийн газрууд төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт оруулах талаар ярьсан. Ер нь төлөвлөгөөгөө гаргаж, судалгаа болон үнэлгээний ажлууд үндсэндээ дуусах дөхөж байна. Ингээд өнөөдрийн хуралдаанд бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх саналаа оруулсан. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгийг өмнө нь бид хэлж байсан.

  • Нэгдүгээрт, стратегийн хувьд 100 хувьд төрийн өмчит байх шаардлагатай,
  • Хоёрдугаарт, бирж рүү гаргаж олон нийтийн хараанд оруулж тухайн компанийг засаглал, эдийн засгийн үр өгөөжийн хувьд сайжруулж болох юм гэсэн хэсэг.
  • Гуравдугаарт, эдийн засаг, нийгмийн үр өгөөжгүй бөгөөд цаашдаа төрийн өмчит байх шаардлагагүй гэсэн гурван ангиллаар бүтцийн өөрчлөлт хийе гэж судалгаа хийж буйгаа танилцуулсан.

Өнөөдөр энэ бүтцийн өөрчлөлтөө стратегийн хувьд улсдаа чухал ач холбогдолтой, төрийн мэдэлд 100 хувь байх шаардлагатай аж ахуй нэгжүүдийгээ зарлаж, тогтвортой бодлогоор Засгийн газар дэмжиж ажиллая гэсэн байдлаар эхний танилцуулгаа хийсэн байгаа.  Удахгүй мөн 2, 3 дахь хэлбэрээр ангилж бүтцийн өөрчлөлт хийх ААН-үүдийг зарлах болно.

Өнөөдрийн байдлаар бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай 30 гаруй компани байна. Үүнд:

Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Эрдэнэс-Оюутолгой, Улаанбаатар дулааны сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Налайх, Хөвсгөл, Ховд тус бүрийн дулааны станц, Эгийн голын усан цахилгаан станц, Авто тээврийн Үндэсний төв, Улаанбаатар төмөр зам.... гэх мэт компаниудыг төрийн өмчит байлгаж, цаашид бодлогоор дэмжин авч явах асуудлуудыг чиглэл чиглэлийн яамдууд, сайд нар нэмж гаргасан. Удахгүй уг тогтоол эцэслэн гарах болно” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: