Д.Сумъяабазар: Би хэлсэндээ байж Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дахь НДС, ЭМДС болон бусад ТӨХК-иудын мөнгийг 2022 оноос өмнө төлж дуусна

Д.Сумъяабазар: Би хэлсэндээ байж Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дахь НДС, ЭМДС болон бусад ТӨХК-иудын мөнгийг 2022 оноос өмнө төлж дуусна

Хотын дарга Д.Сумъяабазарын үүсгэн байгуулсан "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 гаруй тэрбум төгрөг бий. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэт" үйлдвэрийн мөнгө хадгалагдаж байгаа юм. Гэтэл сүүлийн үед тус банкны нөхцөл байдал хүндэрч, Засгийн газар тус банкнаас дээрх хөрөнгүүдээ татан авч чадахгүй болсон гэх мэдээлэл бий. 

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазараас тодрууллаа. Тэрбээр "2020 оны долдугаар сараас янз бүрийн дайралт эхэлсэн. Одоо цадигаа алдаж байна. Би та бүхний адил санаа зовж байна. Коронавирусийн халдварын улмаас эдийн засаг хүндэрч арилжааны банкнаас зээл авсан аж, ахуй  нэгжүүдийн нөхцөл байдал хүндэрсэн. Ард иргэдийн амьдрал ч хүнд байгаа. 

Гэхдээ Үндэсний хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад давхар, давхар шаардлагыг хүргүүлж байна. Төрийн байгууллагатай гэрээтэй, эргэн төлөгдөх төлбөр тооцоогоо графийн дагуу төлж чадаагүй бол анхаарч зохицуул гэсэн саналыг миний зүгээс тус банканд хүргүүлсэн. Олон түмний санаа бодлыг улс төр рүү ашиглахгүй байхыг хүсье. Мөн бизнесийн байгууллагын тэр дундаа хамгийн эмзэг салбарын нэр хүнд рүү санаатайгаар дайрч буй нь харамсалтай. Тус банкийг удирдаж буй хүмүүс тайлбараа өгөх, төлбөрийн графикаа бас тайлбарлах ёстой. 

Гэхдээ би хэлсэндээ байна. Учир нь би Сумъяабазар. Тиймээс төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүргийг өгсөн. 

Миний хувьд 2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлаа өгсөн. Гэхдээ надад өчигдөр ирсэн мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэ" үйлдвэртэй холбоотой төлөлтийг шат дараатайгаар хийж дуусгана гэсэн. Нууж хаах, айж эмээх асуудал үгүй. 2022 оноос өмнө төлөөд дуусна. Нэр төр хамгийн эрхэм. Тиймээс би хэлсэндээ байна" гэлээ. 

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ