ГХЯ: Эрээнд хөл, хорионы дэглэм үргэлжилж байна

ГХЯ: Эрээнд хөл, хорионы дэглэм үргэлжилж байна

БНХАУ-ын Эрээн хот коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн сарын 14-нд тогтоосон хөл хориогоо цуцалсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Эрээн хотын Консулын газартай холбогдож мэдээлэл авахад хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй. Эрээн хотын хөл хорионы зэрэглэл буурсан, цуцлагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тус хотод хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа" гэв.