Л.Халтар сайдын биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээ хийлгэж байна гэв

Л.Халтар сайдын биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээ хийлгэж байна гэв

Засгийн газрын өчигдрийн /2021.11.10/ хуралдааны дараа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын бие муудаж, ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн. Тодруулбал, Л.Халтар сайд 18.00 цагийн орчимд ухаан алдаж, Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм. 

Бид Төмөр замын нэгдсэн эмнэлэгтэй холбогдож Л.Халтар сайдын биеийн байдлын талаар тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин Зам тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад, "Л.Халтар сайдын биеийн байдал тогтворжсон. Онц ноцтой асуудал гараагүй. Одоогоор эмнэлэгт эмчилгээгээ үргэлжлүүлэн хийж байна" гэлээ. 




Өнөөдөр хулгана өдөр

45 минутын өмнө